Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Монголын эрх чөлөөг “НОЙЛ“ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ унагаад байна. Baabar.mn-д орсон видеотой нийтлэлийг хаажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын baabar.mn сайтын үйл ажиллагаа тодорхойгүй шалтгааны улмаас саатаад буй.

Энэ талаар Нийтлэлч Баабар "baabar.mn-ийг тасалчихлаа. Өчигдөр би нэг "эвгүй" юм биччихсэн. Өнөө өглөө Ц.Элбэгдорж бүр ч "эвгүй" юм гаргасан нь дөнгөж цухал үзэгдээд таслагдав. Мөн Б.Цэнддоо бүр ч аймаар эвгүй юмаа тавих гээд чаддаггүй. Манай сервер Монголынх. Тэд утсаа авахгүй гөлийж байна. Хаягаа гадагш нь гаргахаас" гэх байр суурийг илэрхийлжээ.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Иргэдээ доромжилж ханахгүй юм. Хойд Солонгос болжээ. Baabar.mn-д орсон видеотой нийтлэлийг хаав. Монголын эрх чөлөөний үзүүлэлтийг энэ "НОЙЛ" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж л доош унагаад байгаа юм. Бичвэртэйгээ миний фэйст бий. Ороод уншиж үзэж болно" гэв.

ЕБС-ийн сурах бичигт шашны сургаал номлолыг туйлын зөв гэж ойлгуулахыг оролджээ
ЕБС-ийн сурах бичигт шашны сургаал номлолыг туйлын зөв гэж ойлгуулахыг оролджээ
 
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.