Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“NZ Herald”: “Монголоос зугтсан хар тамхины наймаачин Г нь Шинэ Зеландад “хамгаалагдсан хүн” гэсэн статустай болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 10 секунд

Шинэ Зеландын "NZ Herald" сонинд дөрвөн өдрийн өмнө "Монголоос зугтсан хар тамхины наймаачин Г нь олон улсын конвенцийн дагуу Шинэ Зеландад "хамгаалагдсан хүн" гэх статустай болсон талаар мэдээлжээ.

Ингэснээр тухайн хүнийг албадан гаргахгүй гэсэн үг. Г нь Монголоос 2019 оны дундуур Шинэ Зеландад ирсэн гэсэн мэдээлэл байна. Тэр үед эхнэр нь хамт ирсэн ч Монголд аав, ээждээ үлдээсэн 6 настай хүүхэд рүүгээ буцжээ.

Г нь Монголд шоронд хоригдож байгаад батлан ​​даалтад гарсныхаа дараа Хятадаар дамжин Шинэ Зеланд руу гарсан байна. Тэрбээр Монголд “мөс” буюу метамфетамин наймаалсан хэргээр буруутгагдаж байсан бөгөөд уг хэрэгт холбогдсон өөр нэг залуугийн аав нь Г-г дарамталж, түүнийг шоронд зодуулахын тулд цагдаад авлига өгсөн гэж мэдүүлсэн байна. Бүр тодруулбал, насанд хүрээгүй хүүхдүүдэд "мөс" зарсан, уг хэрэг нь "Монголын нөлөө бүхий хүмүүстэй" холбоотой гэжээ. Г нь Монголын цагдаа, шүүхийг авлигад автсан, цагдаа өөртэй нь зүй бусаар харьцаж эрүүдэн шүүсэн, шударга бусаар хорьсон гэдгийг ярьсан байна.

Монголын шүүхээс Г-д хүчээр хэрэг хүлээлгэхийн тулд цагдаагийн алба хаагчид түүнийг “сэтгэл санааны дарамт, эрүү шүүлт тулгасан гэдгийг ярьжээ. Улмаар Шинэ Зеландын шүүхээс үндэслэлтэй гэж үзээд "хамгаалагдсан хүн" гэх статусыг өгсөн байна.

Монгол Улс 1984 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдсэн. Уг конвенцийн дагуу олон улсад хамгаалагдсан хүн гэх тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг аж.

Эх сурвалж: https://www.msn.com/en-nz/news/other/alleged-drug-dealer-who-fled-mongolia-given-protected-person-status-due-to-torture-fears/ar-BB1l6FdW

Л.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна
Л.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.