Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, чадавхыг сайжруулах төслийн хүрээнд 580.000 га бэлчээрийг сайжруулж жилд 180 мянган тонн нүүрс хүчлийн хийг шингээн хуримтлуулах боломжтой
Төв аймгийн Өндөрширээт суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ширээт хөгжил хоршоо 2009 онд байгуулагдсан ба 2007 оноос эхлэн хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн МАА-н зохистой дадлын стандартыг нэвтрүүлсэн байна.
Үүнд мах, малын гаралтай түүхий эдэд өртөг шингээн малчид 10-20 хувийн илүү ашигтайгаар түүхий эдээ нийлүүлж байна. Хоршоо нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг өндөр үнээр борлуулах, малчдад суурилан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр байгалиа хамгаалж, өрхийн орлогын нэмэлт олон эх үүсвэртэй болж, малчдаа дэмжин ажиллаж байна.
Хоршоонд нэгдсэн өрх нүүрс төрөгчийн олон улсын сайн дурын зах зээлээс жилд хоёр удаа 3-4 сая төгрөгийн урамшуулал авдаг
Мөн бэлчээрийн менежментийг нэвтрүүлж, малын тоо толгойг зохистой түвшинд байлгах, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах төсөл Төв аймгийн Өндөрширээт, Архангай аймгийн Ихтамир, Баянхонгор аймгийн Богд суманд 2012 оноос эхлэн хэрэгжиж байна.
Төсөлд хамрагдаж байгаа малчид малын тоо толгойг жил тутам 1-5 хувиар бууруулж, бэлчээрийн даацыг 50%-аас хэтрүүлэхгүй байж бэлчээрийн зохион байгуулалттай ашиглан ургамлын нөмрөгийг нэмэгдүүлэх замаар бэлчээрт хуримтлагдах нүүрстөрөгчийг шингээлтийг нэмэгдүүлж байна. Ингэснээр малчид нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлд оролцох боломж нээгдэн өрхийн орлогоо нэмэгдүүлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.