Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд "Миний" дэлгүүрт гарсан галын улмаас Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор НОБГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр амиа алдсан алба хаагчийн ар гэрийн зүгээс удаа дараа тэтгэвэрт гарах өргөдлөө өгч байсан талаар хэлсэн юм. Тодруулбал,
"2023 оны 9-р сараас тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгч байсан. Өдийг хүртэлд тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь түлэгдээд, эмчлэгдэхийн аргагүй болчихсон байхад нь ОБ-ын албанаас 30 хувийн түлэгдэлтэй гэдэг дүгнэлтээр чөлөө өгөөгүй. Тэр нь 30 биш 80 хувийн түлэгдэлтэй байсан. Түүнийгээ эмчлэх гээд 2 жилийн хугацаанд чөлөө аваад, эмчлүүлж байгаад эргэж ажилдаа орсон. Зөвхөн энэ үндэслэлээр 9 сараас хойш тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн ч нэг ч удаа хүсэлтийг нь хүлээж аваагүй шүү дээ. Хэрэв хүсэлтийг нь авсан бол тэр 5 хүүхэд өнөөдөр аавтайгаа элэг бүтэн байж байх байсан. Хүүхдүүд нь дандаа бага насны хүүхдүүд байгаа" гэлээ.