Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар тарвага агнасаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Байгалийн нөөц 2020" аяны хүрээнд холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдээр Цагаан бураа, Арзгар, Баруун гол орчмын газруудаар ой, чацарганы хяналт, харин Хавчуу, Урт булаг, Банзар, Цалгар, Гүйн сайр, Хөх булаг, Хужирт зэрэг газарт хууль бус ан агнуур, гар аргаар алт олборлож буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Энэхүү хяналт шалгалтаар чацарганы мод хугалах зөрчил нэг, хууль бус тарвага агнах зөрчил хоёрыг илрүүлж, агнасан тарвага хоёр, хавх хоёрыг хурааж, 50 гаруй иргэнд ухуулга сурталчилгаа хийсэн байна. Энэ үеэр зөрчил гаргасан иргэд мотоциклтойгоо зугатах, агнасан тарвагаа хаях зэрэг зөрчил гарсан байна.

А.Мишээл

Завьт эргүүлийнхэн 241 хүний амийг аварчээ
Завьт эргүүлийнхэн 241 хүний амийг аварчээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна