Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Мөн дөрөвдүгээр сарын 2, 3-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газраар +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

ҮЙЛ ЯВДАЛ: “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг болно
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.