Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн баасан гаригаас хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлсэн гэж тус компаниас мэдэгдлээ. 

Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна. “Эрдэнэт Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Тиймээс 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөгийн ногдол ашиг авч буй юм. 

ГЭГЭЭН МУЗА: Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр дөрвөн номинацид шилдгээр тодорлоо
ГЭГЭЭН МУЗА: Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр дөрвөн номинацид шилдгээр тодорлоо
 
НЭГИЙН ДАВАА: Улсын арслан Р.Пүрэвдавга аймгийн арслан Ц.Мөнхбаярт өвдөг шороодлоо
НЭГИЙН ДАВАА: Улсын арслан Р.Пүрэвдавга аймгийн арслан Ц.Мөнхбаярт өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.