Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар гишүүн намтайгаа зөрчилдөж Нийслэлд нэр дэвшигчдийг ганцаараа шийдэх гэж оролдов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 3 секунд

УИХ-ын сонгуулиас хойш сураг алдарсан Д.Сумъяабазар ээлжит бус чуулганы сүүлийн өдөр бараагаа харуулав. Тэрээр сахал тавьж өөр имижтэйгээр УИХ-д морилов. Түүнийг сонгуулийн дараа сайд болно гэж баахан шуугисан. Бас Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвшөөрөөгүй гэж нилээд бичигдсэн. Сайд нарын нэрс дунд багтаагүй, сураг алдарсан юм. Бас Ерөнхий сайдад “гар хүрсэн” гэж нэг хэсэг сошиалаар шуугисан. Үүнийг Ерөнхий сайд ч, өөрөө ч үгүйсгэж пост оруулаад асуудал намдсан. Ингээд гэнэт мартагдсан Д.Сумъяабазарыг сүүлийн үед гишүүд асууж сураглах болсон. Учир орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотод хэнийг, хаана нэр дэвшүүлэх вэ гэсэн асуултыг шийдвэрлэх хүн нь Д.Сумъяабазар болохыг гэнэт олж мэдэцгээжээ. Урьдын адил төв нам мэднэ гэж гишүүд хошуурцгааж байсан бол энэ удаа нийслэл мэднэ гэж Д.Сумъяабазар гэдийжээ.

Нийслэл 45 мандаттай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол эдгээр 45 хүний нэрийг Д.Сумъяабазар мэдэж дэвшүүлнэ гээд хүмүүсийг ойртуулахгүй байгаа бололтой. МАН-ын дарга нар бас тусдаа хэсэг нэрс гаргаад Д.Сумъяабазарыг дуудахаар очихгүй байгаа гэх яриа саарал ордноор таржээ. Энэ үнэн бол нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн асуудлаас болоод МАН хоёр хуваагдчихаад байна гэсэн үг юм. Намын дарга, генсек нар нь хэсэг хүмүүсийг дэвшүүлэхээр төлөвлөсөн бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нь Улаанбаатар хотоос сонгогдсон хэсэг гишүүдийн хамт өөр нэрс халаасалчихаад бултаад байгаа аж.

Энэ асуудал дээр ойлголцохгүй бол орон нутгийн сонгууль МАН-д хүндээр тусна. МАН дотроо ингэж хуваагдчихаад байгаа бол Н.Энхбаяр тэргүүтэй Ардчилсан хүчнийхэн нэг блок болж орно. Ийм тохиолдолд ялгуусан ялалт байгуулсан МАН тун хүнд байдалд орж мэднэ. Ийм зүйл болохыг төсөөлж байгаа МАН-ынхан нийслэлийн 45 суудлынхаа 22-ийг төв нам нь мэдэх, үлдсэн 23-ийг нь нийслэлийн МАН-ын хороо мэдэх тохиролцоонд хүрэх дундын хувилбарыг ч гаргаж ирж байгаа гэнэ.

Ямар ч гэсэн нийслэлд түүхэндээ байгаагүй ялалт байгуулсан МАН-ынхан Д.Сумъяабазарыгаа гомдоосноо хожуу ч гэсэн ойлгож байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Д.Сумъяабазар бол У.Хүрэлсүхтэй хүч хавсарч “хотын” гэгдэх фракцийг улс төрөөс шахахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Эргээд төв намынхандаа жийгдээд Жамух адил ганцаардаж яваа бөх хүн л дээ. Ингэж ганцаардсан хүн эргээд М.Энхболдтойгоо ч хүч хавсрахыг үгүйсгэхгүй. Ийм учраас л улс төрийг барьцгүй гэдэг дээ.

Ийнхүү У.Хүрэлсүхэд хүчээ өгч нийслэл Улаанбаатар хотод түүхэнд байгаагүй ялалт байгуулсан Д.Сумъяабазар сүүлийн өдрүүдэд албан тушаалын хувиарлалтаас болоод сэтгэл гундуухан явна. Ингэж явахдаа нийслэлд хэнийг дэвшүүлэхээ дангаараа мэдээд азаа үзье гэсэн шийдэлд хүрсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ирэх долоо хоногт нийслэл, дүүрэг, орон нутагт нэр дэвших хүмүүсийн нэрс тодорхой болно. Нийслэлийн нэрсээс Д.Сумъяабазар намынхантайгаа хэрхэн ойлголцсоныг л харж болно.  Нийслэлд нэр дэвших хүмүүсийн нэрсээс МАН орон нутгийн сонгуульд эвэлж орж байгаа юу, хагарч орж байгаа юу гэдгийг харуулаад өгнө гэж эх сурвалж тайлбарлаж байна.

Г.Мандахбилэгт

Фото: Сүхбаатар дүүргийн алдарт эхчүүд одонгоо гардан авлаа
Фото: Сүхбаатар дүүргийн алдарт эхчүүд одонгоо гардан авлаа
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.