Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Авто угаалгын газар тогонд цохиулсан иргэн нь ажилтан биш, гадны хүн байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Авто угаалгын газар тогонд цохиулж нас барсан гэх иргэний талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Батзоригоос тодрууллаа.

-Авто угаалгын газраар үйлчлүүлж байсан иргэн тогонд цохиулж нас барсан гэх хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 24-ний өдөр БЗД-ийн Цагдаагийн газарт нэр бүхий авто улгаалгын газарт нэг хүн тогонд цохиулж нас барсан гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарсан бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар амь хохирсон иргэн мэргэжлийн хүн байсан. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т зааснаар үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Тогонд цохиулсан иргэн нь угаалгын газрын ажилтан биш, машинаа угаалгахаар ирсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар тайлбарлавал?

-Урьдчилсан байдлаар тухайн авто угаалгын газарт ажилладаггүй буюу гадны иргэн байсан. Мэргэжлийн цахилгаанчин хүн байсан гэж ойлгож болно.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна