Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр амлалт биш, ажлын төлөвлөгөө юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Ардчилсан намын ҮБХ өнөөдөр /2024.03.23/ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталлаа.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ҮБХ-ны ээлжит бус хуралдааны үеэр “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэж онцолсон юм.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар санал нэгтэй дэмжигдсэн “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 -Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг маргааш /2024.03.24/ Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх юм.

25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо. Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт саналаа тусгажээ.

ХҮН нам сонгуульд дангаараа орох нь тодорхой боллоо
ХҮН нам сонгуульд дангаараа орох нь тодорхой боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.