Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшинг дуурийн дуучин Этторе Бастианинигийн нэрэмжит шагнал хүртээхээр болжээ.
“Этторе Бастианини” холбооноос уг шагналыг онцгой ур чадвартай, зөвхөн баритон хоолойтой дуучдад 2012 оноос олгож эхэлсэн байна. Хоёр жил тутамд шалгаруулдаг энэхүү шагналын 2024 оны шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 3-ны өдөр Италийн Вирона хотод болно. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Италийн дуурийн дуучин Симон Пьяццола, Никола Алаймо, Лука Салси болон ОХУ-ын дуурийн дуучин Дмитрий Хворостовский зэрэг шилдгүүд хүртэж байжээ.
“Этторе Бастианини” холбооноос Э.Амартүвшинг “Техникийн онцлог, хоолойны өнгө, ганган тембр нь магтууштай. Уран хэллэг, үргэлж хүсэл тэмүүллээр илэрхийлэгддэг өргөн цар хүрээтэй репертуар нь түүнийг эдүгээ баритонуудын дунд, ялангуяа энэ салбарт баттай байр сууриа эзлэхэд хүргэсэн. Тэрбээр Пьеро Каппучилли Этторе Бастианини нарыг хамгийн их сэтгэгдэл төрүүлж, урам зориг хайрласан хоёр дуучнаа хэмээн үздэг” гэж бичсэн байна.