Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эртний археологийн олдворыг бусдад худалдаалахаар завдсан Археологич Д.Эрдэнэбаатар нарыг 5,4 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн прокурорын газраас “Археологич Д.Э, иргэн М.А нар нь НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах археологийн олдвор болох Соёлын биет өвийн эд зүйлсийг бусдад худалдаалахаар завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Тодруулбал, Өнөөдөр буюу 2024.03.20-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Д.Э, М.А нарыг Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Мөн бусдад худалдаалахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд