Засгийн газар энэ оны бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд өнгөрөгч долоо хоногт "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумыг зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө 10 байдаг нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж чадахгүйд хүргэж байгаа юм. Иймд анхан шатны байгууллагад төсөв, хүний нөөц, шийдвэр гаргах орон зайг нь бүрдүүлж өгөх том агуулгыг хэлэлцэж байна" гэсэн юм.
П.Сайнзориг: Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө 10
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.