ҮСХ-ноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг. Тэгвэл улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 (78.4%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 (83.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
ҮСХ: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.