Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникын манай улсад хийж буй айлчлал маргааш өндөрлөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник 2024 оны 03 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч нар дагалдан ирсэн.

Айлчлалын үеэр тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн удирдлагад бараалхаад байна.

Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцана.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй 2 дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байсан.

Б.Дөлгөөн: Малын тоонд биш чанарт анхаарах хэрэгтэй
Б.Дөлгөөн: Малын тоонд биш чанарт анхаарах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд