Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний 20:55 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш /эр,23/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э /эр,27н/-тэй маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглаж, биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж, дахин хохирол учруулахаас таслан зогсоох эрхтэй аж.