Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны шалгалтын хуваарь гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4251, үүнээс нийслэлд 1822 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-ны өдөр зохион байгуулагдана.

Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

АН-ын дэд дарга О.Алтангэрэл: Манайх авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ дэвшүүлэхгүй байх ёстой
АН-ын дэд дарга О.Алтангэрэл: Манайх авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ дэвшүүлэхгүй байх ёстой
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.