Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.

Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй. Цөөхөн хэдэн ширхгийг нь иргэдэдхудалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий.

Ингээд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон редакци, сэтгүүлч, ахмад буурлууддаа энэхүү ойн баярын мэндийг хүргэе.

Энэтхэг улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд хамрагдахаар төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүллээ
Энэтхэг улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд хамрагдахаар төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүллээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.