Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цааны баяр-2024” соёлын наадам эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цааны баяр-2024” соёлын наадам эхэллээ.

Өнөөдөр нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.

Мөн “Бүрэн дэглэлтэй” урц шалгаруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчлах ажээ.

Өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 2928 толгой цаа тоолуулж, өмнөх оноос 388 толгойгоор өсжээ.

Энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хэсгээр хүйтэн байх төлөвтэй байна
Энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хэсгээр хүйтэн байх төлөвтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.