Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорьлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо.

Мөн иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэлсэн байна.

Малчдад туслах хандивын аян өнгөрсөн сарын 20-аас эхэлж, улмаар энэ сарын 1-ний өдрүүдийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгөн болон эд материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн байна.

ТАНИЛЦ: Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд
ТАНИЛЦ: Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд
 
У.Отгонбаяр: Би итгэл дүүрэн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Миний ах У.Хүрэлсүх надад нөлөөлөөгүй
У.Отгонбаяр: Би итгэл дүүрэн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Миний ах У.Хүрэлсүх надад нөлөөлөөгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.