"ХӨХ СУВД-2024" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээ нь жил бүр хүрээгээ тэлсээр тогтмол зохион байгуулагддаг болсон юм.
Энэ жилийн баярын онцлог нь уламжлалаа шинэчлэлтэй хослуулж, мөсний үзүүлбэр үзүүлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн байдаг.
Өнгөрсөн жилийн хувьд 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөж байсан бөгөөд үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байдаг. Харин энэ жил урьдчилсан байдлаар дотоод, гадаадын 50 мянга гаруй жуулчид оролцож байна гэх урьдчилсан тоон мэдээлэл гарсан байна.