Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Э.Цэндбаатарын 10 дахь тулаан ирэх сарын эхээр Флоридад болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын 10 дахь тулаан энэ сарын сүүлээр товлогджээ. Энэ тэмцээнд ялалт байгуулбал, ранкны топ 10-т орж ирэх юм байна. Тэрбээр энэ тухайгаа, "Миний хувьд бэлтгэл, форм маш сайн байгаа. Аварга болно гэсэн ганцхан зорилт тавьсан байна. Хамтдаа Дэлхийн аваргын бүсийг монголдоо авчиръя. Манай багтай хамтарч ажиллаxыг уриалж байна" гэжээ.

Э.Цэндбаатар өнгөрсөн пүрэв гаригт мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийж, ялалт байгуулсан юм.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм. Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байсан юм. Харин тэрбээр энэ сарын сүүлээр хийх 10 дахь тулаандаа дахин ялалт байгуулахыг эсэхийг спорт сонирхогчид ихэд хүлээж байгаа аж.

Архангай аймгийн Ихтамир суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Архангай аймгийн Ихтамир суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.