Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг нээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан музейн сан хөмрөгийн цуглуулгаас дэлгэн үзүүлж байна.

"Энэхүү үзэсгэлэнд хосгүй үнэт, дахин давтагдашгүй онцлог бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийтэд таниулж буй бөгөөд эдгээрээс 1.2х0.4 хэмжээтэй Нархажид бурхан, ур урлалын төгс илэрхийлэл болсон дара эхийн дүрүүд тэргүүтэй эмэгтэй дүртэй бурхад, эртний үеийн хатдаас эхлээд эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрхийг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээж туурвисан 100 гаруй бүтээлийг эрдэнэсийн их сангаас дэлгэн толилуулж байна" гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Х.Нямбаатар: З.Энхболд оо, Ойр орчмыг вирустуулж явахаар шүүх хуралдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд оч
Х.Нямбаатар: З.Энхболд оо, Ойр орчмыг вирустуулж явахаар шүүх хуралдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд оч
 
ПАРИС 2024: Шөвгийн 8-д ОУХМ Б.Баасанхүү Парагвайн тамирчин Нарваез Габриелатай барилдана
ПАРИС 2024: Шөвгийн 8-д ОУХМ Б.Баасанхүү Парагвайн тамирчин Нарваез Габриелатай барилдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц