Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хоёр удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад иргэн Г.З нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж, ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлж, алтны илэрцтэй 38 шуудай чулууг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Д.Амарбаясгалан: Малчдын зүгээс оюутан, сурагчдын амралтад өөрчлөлт оруулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлснийг хэлэлцсэн
Д.Амарбаясгалан: Малчдын зүгээс оюутан, сурагчдын амралтад өөрчлөлт оруулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлснийг хэлэлцсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд