Эрээнээс олон улсын нислэг үйлдэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор "Эрээнээс шууд нислэг хийх нь Монголоос нисэхээс хямд тусаж" байна гэх асуудал цахим орчинд яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодруулга мэдээлэл авсан. Уг ярилцлагыг энд дарж унших боломжтой.
Мөн тэрбээр ярилцлаганыхаа үеэр "Энэ онд манайх 3 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөгөөнд тусгасан байгаа. Тодруулбал,
- Нэгдүгээрт, АНУ-ын шууд нислэг
- Хоёрдугаарт, БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг үйлдэнэ
- Гуравдугаарт, Вьетнам улсын Хо Ши Мин хот руу шууд нислэг үйлдэнэ.
Эрээний нислэг нээгдээд эхлэхээр хамгийн бага зардлаар явдаг эйрлайнуудтай холбогдуулаад Эрээний нислэгийг ашиглан бусад улс руу хямд зорчих боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн бид Эрээн хямд нисэж байгаа учраас МИАТ компани үнээ яг адилхан болгоод алдагдалтай ажиллаж болохгүй. Бизнесийн моделийн хувьд өөр. Өөр зах зээл, өөр ажиллагаа явагдаж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн юм.