Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТҮТ: Гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах гэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэнэ гэж АТҮТ-өөс мэдээлж байна.

Тиймээс тухайн иргэний тээврийн хэрэгсэл 3 жил ба түүнээс дээш техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг холбогдох байгууллагаас зөвлөж байна. Учир нь Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-н хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулагдаж гэж байгаа юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ
УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.