Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомат буу агссан төрийн тэргүүн-Лукашенко

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 22 секунд

Беларусийн жагсагчид төрийн тэргүүн Александр Лукашенкогийн амьдардаг “Тусгаар тогтнолын ордон”-ы ойролцоо олноороо цуглараад байгаа энэ үед тэрбээр нисч иржээ. Төрийн хэвлэлийн албанд хамгийн ойр нэгэн суваг ноцтой бичлэг дэлгэсэн. Энд А.Лукашенко нисдэг тэрэгнээс буухдаа сумны хамгаалалттай хантааз өмссөн, гартаа автомат буу барьсан байжээ. Мөн түүний дэргэд дагалдан яваа цэргийн бүрэн хувцас, тоноглолтой хүнийг түүний хүү Николай гэж таамаглаж байгаа аж.

Дэвсгэр мэдээлэл:

Өнгөрсөн долоо хоногт /20.08.17/ Беларусь улсын нийслэл Минск хотод 100 мянга орчим хүн ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж нэгдсэн нь түүхэнд байгаагүй том жагсаал боллоо.

Дээрх сонгуулиар Беларусь улсыг 1994 оноос хойш захирсан Александр Лукашенко 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсоныг эсэргүүцэх хүн олон байгаа аж.

Уг жагсаалаас өмнөхөн Лукашенког дэмжигч 65К хүнтэй цуглаан болсон бөгөөд Лукашенко энэ үеэр “Анхны ерөнхийлөгчөө устгавал улс орон устах болно шүү. Сонгуулийг дахин явуулбал манай улс сүйрнэ” гэх зэрэг мэдэгдэл хийж байсан юм.

ҮСХ: Даатгалын хураамжийн орлого өмнөх улирлаас 33.1 хувиар өслөө
ҮСХ: Даатгалын хураамжийн орлого өмнөх улирлаас 33.1 хувиар өслөө
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.