Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: “Зуд болохоор нохой зоолно“ гэдэг шиг үхсэн малын махаар ашиг хонжоо бүү хайгаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Энэ өвөл сүүлийн 49 жилийн хугацаанд ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна. Тийм ч учраас улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч, зуд турхантай хэцүү байгаа тул малчид төдийгүй Монголчууд бүгд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахыг хичээж буй. Өнөөдрийн байдлаар л гэхэд нийт 1,5 сая гаруй толгой мал хорогдсон гэх харамсалтай тоон мэдээллийг УОК-оос өглөө.

"Зуд болохоор нохой зоолно, зовлон учрахад лам баяжина" гэдгийн адилаар малчдын зовлонгоор голоо зогоож, ашиг хонжоо хайх сэдэлтэй хүмүүс цөөнгүй бий. Үхсэн малын махыг боловсруулж, Монгол хүний эрүүл мэндэд заналхийлж байсан хэд хэдэн тохиолдлыг ч бид мэднэ. Тийм ч учраас Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ зуднаар хорогдсон малын махыг хоол хүнсэнд хэрэглэж болохгүйг сануулсан. Түүнчлэн хорогдсон малын махыг худалдан борлуулж, нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдвэл зохих журмын дагуу хуулийн өмнө хариуцлага хүлээлгэнэ гэдгээ ч мэдэгдсэн.

Угтаа Монголчууд биднийг уужуу сэтгэлтэй, хүнлэг ард түмэн гэлцдэг. Тийм ч учраас ахмад буурлууд маань "Буяндаа бузар хийхгүй" гэх чиг шугамыг чанд сахиж, сайн үйлийг үр хойчдоо сургасаар ирсэн. Гэвч өмнө хэлсэнчлэн үхсэн малын махыг худалдан борлуулж, элэг нэгт ахан дүүсийнхээ эрүүл мэндэд заналхийлж, ашиг хонжоо хайх хүн байхыг үгүйсгэхгүй тул энэ удаагийн Метро хот булангаараа дамжуулан ашиг хонжоо хайхгүй байхыг уриалж байна. Харин бид энэ хэцүү цаг үед нэг нэгэндээ тус дэм болж, хамтдаа даван гарах нь хамгийн зөв юм.

Г.Хонгорзул

О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна
О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.