Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Малчдад ирж буй хандивыг шилэн байлгаж, хатуу хяналт тавина 

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнөөдрийн байдлаар 192 суманд нөхцөл байдал хүнд, 200 суманд зам гарц хаагдсан, улсын хэмжээнд 1.527.695 толгой мал хорогдож нөхцөл байдал хүнд бий. Тиймээс улс даяараа малчдад туслах хандивыг аяныг зохион байгуулж буй. Ингэхдээ хувь хүн, иргэд, ААН, албан байгууллагууд өөр өөрсдийн шугамаар зохион байгуулж буй. Энэ нь хандивын аянаар дамжуулж, элдэв асуудал гарах вий гэсэн болгоомжлолыг ч бий болгож байгаа юм.

Харин уг асуудалд Шадар сайд С.Амарсайхан "Малчдад ирж буй хандивыг шилэн байлгаж, хатуу хяналт тавина. Тэгэхгүй бол дундаас нь шамшигдуулдаг, гуйвуулдаг, нугалаанууд гарч болзошгүй" хэмээлээ.

Сануулахад, 3137 малчин өрхтэй холбоо тогтоож чадаагүй. 23.600 өрхөд хүнс, өвөл тэжээл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа аж.

 “УБТЗ“ ХНН ажилчдынхаа хүүхдүүдийг сургах 50 хүүхдийн цэцэрлэгийг шинээр нээжээ
 “УБТЗ“ ХНН ажилчдынхаа хүүхдүүдийг сургах 50 хүүхдийн цэцэрлэгийг шинээр нээжээ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ