Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

“Татварын бодлого нь дотоодын үйлдвэрлэгчдэд “дарамт” бус “дэмжлэг” болдог тогтолцоо руу шилжье“
“Татварын бодлого нь дотоодын үйлдвэрлэгчдэд “дарамт” бус “дэмжлэг” болдог тогтолцоо руу шилжье“
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.