Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын хөлөг дээрх тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тул СӨҮЛ-ийн нислэгийг хойшлуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна. Энэ талаар "МИАТ" ТӨХК-аас:

"ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.

ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна" гэв.

Ирэх сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин дугаарын хязгаарлалттай зорчино
Ирэх сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин дугаарын хязгаарлалттай зорчино
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.