Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: 9-р сарын 24-ний Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөөдөр /2025.09.22/ Филиппиний хойд хэсгээр энэ оны хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү хар салхи, аадар бороо нь Хонгконг, Тайванийг чиглэж байгаа тул тус хотуудад бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галт тэрэг болон хот хоорондын бусад тээврийг зогсоох, сургуулиудыг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс есдүгээр сарын 24-ний өдөр буюу ирэх лхагва гарагийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдье.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлнэ үү.

“Монгол хүний санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гарч байгаагийн эсрэг бүх салбар хамтран ажиллах хэрэгтэй“
“Монгол хүний санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гарч байгаагийн эсрэг бүх салбар хамтран ажиллах хэрэгтэй“
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.