Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин дугаарын хязгаарлалттай зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамжийн нэгдүгээр тоот хавсралтаар батлагдсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын дагуу улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих түр зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож байсан.

Тэгвэл дээрх түр зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэлээс хасаж, цаашид дугаарын хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор болжээ.

Ташрамд дурдахад, түр зөвшөөрөл авсан 382 тээврийн хэрэгсэл байдаг аж. Өөрөөр хэлбэл, дээрх иргэд ирэх гуравдугаар сарын 1-нээс бусад иргэдийн адилаар дугаарын хязгаарлалттай зорчиж эхлэх юм.

УЦУОШГ: Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын нутагт сүүлийн 64 жилийн хугацаанд ажиглагдсан хамгийн хүйтэн шөнө боллоо
УЦУОШГ: Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын нутагт сүүлийн 64 жилийн хугацаанд ажиглагдсан хамгийн хүйтэн шөнө боллоо
 
ШҮҮХ: З.Энхболдын өмгөөлөгч нарын хурал давхацсан тул давж заалдах шатны хуралдааныг энэ сарын 25-ныг хүртэл хойшлууллаа
ШҮҮХ: З.Энхболдын өмгөөлөгч нарын хурал давхацсан тул давж заалдах шатны хуралдааныг энэ сарын 25-ныг хүртэл хойшлууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.