Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн Энхтайваны гудамжинд байшингийн дээвэр шатаж, хоёр хүн түлэгджээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:28 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан, 02:33 цагт очиход иргэн Я-ийн 17х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Я /71 настай, эрэгтэй/ хөнгөн түлэгдэлтэй, О /67 настай, эмэгтэй/ хүндэвтэр түлэгдсэнийг эмнэлэгт хүргэжээ.