Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮБХ: Малчдад туслах хандивын барилдааныг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулна

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Хандивын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцох аж.

Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулах юм байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд -23 хэмийн хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд -23 хэмийн хүйтэн. Цас орохгүй
 
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.