Хөдөө орон нутгуудад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй. Тэгвэл Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж лам Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хуврага болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалжээ. Улмаар лам нарын хандивын аяныг эхлүүллээ.
Хамба лам Д.Жавзандорж малчдадаа хандив өгөхийг уриалж, хандивын аян эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.