Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Сар шинийн баяраар ажлын тав хоног амардаг болох санал гаргана. Үүнийг зөвхөн амралт нэмэх гэдэг утгаар харж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баяраа монгол түмэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан сар шинийн баяраар гурван өдөр амардаг. Гэвч иргэд олон нийтийн зүгээс бусад баяр ёслолоор амардаг байдлыг халж, улмаар сар шинийн өдрүүдийн амралтын хоногийг нэмэгдүүлэх ёстой гэх саналыг гаргаж буй. Үүнд, эдийн засагчид болон зарим улстөрчдийн зүгээс ч байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үндэсний уламжлалт хоёр баяраар л урт хугацаанд амарч, бусад баярын өдрүүдээр ажлаа цалгардуулахгүй байх иргэдийн саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байсан. Тэгвэл тэрбээр эл асуудалд дахин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Сар шинийн баяраа ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргаж байгаа. Бусад баяр гэгдэх тэмдгэлэлт өдрүүдийг хэрхэх тал дээр иргэд санал бодлоо илэрхийлээрэй

Амралтын хоногийг нэмэх нь зөвхөн олон хоног амрах асуудал биш бөгөөд гурван үндэслэл дээр тулгуурлаж ойлгох хэрэгтэй.

НЭГ: Ач холбогдол өгөх шаардлагагүй өөр улсын уламжлалт өдрүүдийг баяр мэт ойлгодог болсон өнөө цаг үед үндэсний соёлоо иргэдийн сэтгэлзүйд дархлаажуулах нь төрийн бодлого байх учиртай. Нэгдсэн улс хүчирхэгжиж дэлхий даяарчлагдаж эхэлснээс хойш #валентины_баяр, #сүнсний_баяр, #зул_сар, #хар_баасан_гараг гэх мэт өдрүүд үндэсний үзэл суларсан улс орнуудад нөлөөлж чухал өдрүүдийнх нь нэг болсон. Төв азийн нүүдэлчдийн бүтээсэн түүх, дэлхийн Монголчуудын өв соёлд хамааралгүй гадны тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгөн дагаж давлагаалах нь үндэсний дархлаа сулрахад ч нөлөө үзүүлнэ. Бизнесийн байгууллагууд бол эдгээр өдрүүдэд хямдрал зарлаж байгаа нь менежмент.

ХОЁР: Эрх зүйт нийгэмд шилжсэнээс хойш улс орнууд хүний эрхийг хамгаалах зорилгоор зарим өдрүүдийг тэмдэглэсэн нь баяр гэсэн үг биш. Жишээ нь манай улсын хувьд 3-р сарын 08-нийг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах тэмцлийн зорилгыг мартагдтал баярын өдөр болгосон. Бид ганцхан жилдд 20-иод баяр тэмдэглэж байна. Тэгэхээр олон тэмдэглэлд өдрүүдийг баяртай ялгаж салгах тал дээр анхаарах нь цаг үеийн шаардлага болжээ.

урав: Ер нь олон “БАЯР” гэх өдрүүд бэлтэй хүмүүсийн хувьд аархал, бэл муутай айлуудад хүндрэл болж байхыг ч үгүйсгэхгүй. Харин үндэсний томоохон баяраа онцлогт нь тааруулж ямар хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, түүгээр дамжуулж эх оронч сэтгэлгээ, үндэсний соёл өв уламжлал, ураг садны хэлхээ холбоо, эцэг эхээ хүндэтгэх ёсон гээд бидний дархлаа болсон гол хоёр баяраа өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. Сар шинийн баярыг гурав хоногт тэмдэглэх нь хөдөө орон нутаг руу зорчиж золголт хийдэг залууст давчуу хугацаа мөн өндөр настан, ахмадуудад ачаалал ихсэх гээд амралтын хоногт өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид Луу жилийн босгон дээр харлаа шүү дээ" гэжээ.

Familycenter.mn, E-Khutuch.mn цахим хаягуудаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг  хүлээн авдаг болжээ
Familycenter.mn, E-Khutuch.mn цахим хаягуудаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.