ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, Шуурхай удирдлагын албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийтдээ 709 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.
Үүнд:
- Наймдугаар сарын 5-нд Сиатлл-УБ-ын онгоцоор ирсэн 249 хүний шинжилгээ,
- Наймдугаар сарын 7-нд Шинэ Дели-Уб-ын онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээ,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 9 хүний давтан шинжилгээ,
- Замын-Үүд боомтоор наймдугаар сарын 1-нд орж ирсэн 99 хүний шинжилгээ
- Наймдугаар сарын 18-нд орж ирсэн 105 хүний шинжилгээ,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц,
- Алтанбулгийн боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.
Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдгээр хүмүүс нь 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна." гэлээ.
Манай улсад нийт батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 283, сувилалд байгаа 28, гэрийн ажиглалтад байгаа 38 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн байгаа аж. Одоогоор эмчлэгдэж байгаа 15 хүний 13 нь хөнгөн, үлдсэн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ.