Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: 602 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд


ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 19-нд 602 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл:

  • Долдугаар сарын 31-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 186 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 46 эмч, эмнэлгийн ажилтны давтан шинжилгээ,
  • Гадаад улс оронд явах хүсэлт гаргасан 77 хүний шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад буй 5 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 авто тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй. 

Монгол Улсад батлагдсан 298 тохиолдлын 281 нь бүрэн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 52 нь сувиллын ажиглалтад, 14 нь гэрийн ажиглалтад шилжээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж буй бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр иргэн хүндэвтэр байна." гэв. 

ШӨХТГ-ын газрын дарга Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авлаа
ШӨХТГ-ын газрын дарга Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авлаа
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.