Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

9 дүүргийн 102 байршилд лед гэрлэн гарц суурилуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн. Тус ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулаад байна. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн урд тал
  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн баруун тал
  • Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн зүүн тал
  • Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн урд тал
  • Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар сургуулийн урд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан.

Цаашид цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үе шаттайгаар лед гэрлэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг хийх юм.

Ж.Батбаясгалан: ТУЗ-ийн гишүүдийн 4-6 жил ажилласан цалинг нэмж тавьчхаад “Өөрсдийгөө урамшуулсан“ гэж буруу мэдээлэл тараасан
Ж.Батбаясгалан: ТУЗ-ийн гишүүдийн 4-6 жил ажилласан цалинг нэмж тавьчхаад “Өөрсдийгөө урамшуулсан“ гэж буруу мэдээлэл тараасан
 
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.