Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЦТС: Цагаан сараар ачааллын түвшин нэмэгдвэл цахилгааны хязгаарлалт хийж магадгүй. Аль болох хийхгүй байхыг хичээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан оргил ачааллын үе буюу оройн 17.00-21.00 цагийн хооронд зарим байршлуудад 1-2 цагийн хугацаатай цахилгааны хязгаарлалт хийж байгаа.

Энэ хязгаарлалт сар шинийн баярын өдрүүдэд үргэлжлэх эсэх талаар УБЦТС-аас тодруулахад, "Цагаан сараар хязгаарлалт хийх тухай албан ёсоор мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй. Ачааллын түвшин нэмэгдсэн тохиолдолд хязгаарлалт хийж магадгүй. Аль болох хийхгүй байхыг хичээнэ. Айл өрхүүд эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулах нь чухал" гэлээ.

Удирдаач Ч.Чинбат Монгол Улсын Ардын жүжигчин боллоо
Удирдаач Ч.Чинбат Монгол Улсын Ардын жүжигчин боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.