Алслагдсан нутагт суугаа иргэдийг эрт илрүүлэгт хамруулах боломжтой болжээ. Тодруулбал, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-ны 12.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна талбайд Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон 4 автомашиныг Монгол Улсад хүлээлгэн өгөх ёслол болох юм байна.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Ковлин болон эрүүл мэндийн салбарынхан оролцоно.
Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори гэж нэрлэдэг эдгээр автомашинаар алслагдсан нутаг оронд суугаа иргэдээ эрт илрүүлэгт хамруулах боломжтой аж.