Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов худалдан борлуулж буй зөрчлүүд илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас эдгээр үзэсгэлэн худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан шалгалт хийжээ.

Энэ үеэр үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймд иргэдийг гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхаарууллаа. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон улс хамтарч ажиллахад бэлэн гэв
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон улс хамтарч ажиллахад бэлэн гэв
 
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.