Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Замын-Үүд” боомтоор 132 иргэнээ татан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон.

Тэгвэл наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн  “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.

Харин өчигдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. “Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар хил нэвтрүүлэх ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ. 

“ЖДҮ
“ЖДҮ"-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо
 
Б.Явуухулангийн Тэхийн зогсоол дуулиас сэдэвлэсэн ТЭХИЙН ЗОГСООЛ кино энэ онд нээлтээ хийнэ      
Б.Явуухулангийн Тэхийн зогсоол дуулиас сэдэвлэсэн ТЭХИЙН ЗОГСООЛ кино энэ онд нээлтээ хийнэ      
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.