Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Системийн ач холбогдол бүхий 5 том банк үйл ажиллагаа явуулж байна

Огноо
Унших
2 минут 18 секунд


Өчигдөр /2020.08.18/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис хоёр том банк дампуурах эрсдэл үүссэн гэж мэдээлсэнтэй холбоотойгоор Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай, тогтвортой байдлыг хангах чиг үүргийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол, тасралтгүй хяналт тавин ажилладаг.

Банкны салбар нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэлцэл дээр тогтдог маш эмзэг салбар бөгөөд аливаа хэлбэрээр олон нийтэд цацагдаж, түгсэн буруу ташаа мэдээлэл нь тухайн банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, банкийг эрсдэлд оруулах улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх томоохон эрсдэл, сөрөг үр дагавартай. 

Өнөөдрийн байдлаар системийн ач холбогдол бүхий 5 том банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж, иргэд, харилцагчдад тэтгэвэр халамжийн үйлчилгээг үзүүлж байна.

Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд ч мөн эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдээллэгдсэн арилжааны томоохон 2 банканд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болохыг мэдэгдье.

Банкны тухай хуульд заасны дагуу өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүх банк сар бүрийн санхүүгийн тайлан мэдээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тогтмол олон нийтэд мэдээлдэг тул өөрийн харилцагч банкны мэдээллийг нягтлах, судлах бүрэн боломжтой юм." гэжээ.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцэв
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцэв
 
Ц.Наранзул: Сүүлийн үед 6 төрлийн вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс КОВИД хамгийн бага буюу 5 хувийг эзэлж байна
Ц.Наранзул: Сүүлийн үед 6 төрлийн вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс КОВИД хамгийн бага буюу 5 хувийг эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.