Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар аймгийн Засаг дарга нараа Их тэнгэрт хүлээн авч сонгуулийн чиглэл өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Цагаан сарын бэлтгэл, сайн малчин тариаланчдын шагналыг гардуулах гээд улс төр бүхэлдээ хөдөөд хөвж байна. Сонгуулийн сураг ойртсон тул нэр дэвшихээр горилж буй улстөрчид бүгд л аймаг орон нутгаа эргэж, сонгуулийн бэлтгэлээ базаах маягтай явцгааж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу бүсчилсэн хөгжлийн форумд нутгаа төлөөлж ирсэн аймгийн дарга нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Ардын намын дарга нар Их тэнгэрт хүлээн авч уулзжээ. Уг уулзалтаар аймгийн зарим Засаг дарга нар нэр дэвших тухайгаа ерөнхий ярилцаж, намын зүгээс сонгуулийн бэлтгэлд орох ерөнхий чиглэлийг өгсөн гэх мэдээлэл байна.

Одоогоор арав гаруй аймгийн Засаг дарга нар нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа аж. Дашрамд сануулахад өнгөрсөн арванхоёрдугаар сард сонгуулийн тойргийг бүсчилж томруулсантай холбоотойгоор горилж буй олон улстөрчид, ялангуяа аймгийн Засаг дарга нар сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон билээ. Өөрөөр хэлбэл, бүсчилсэн тойргийг хамгийн дурамжхан хүлээж авч буй хүмүүс нь аймгийн намын хорооны дарга нар, буюу Засаг дарга нар билээ.

Айлын хашаа мөргөсөн суудлын автомашины жолооч газар дээрээ амь насаа алджээ
Айлын хашаа мөргөсөн суудлын автомашины жолооч газар дээрээ амь насаа алджээ
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.