Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Аварга малчин, тариаланч, саальчдад олгох цом, хувин, мөнгөн аяганд зориулан 670.9 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 47 секунд
UBN.MN

Улсын аварга малчин, тариаланч, саальчдад олгох цом, мөнгөн аяганд Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоол гаргасан.

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог Засгийн газрын шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулахаар баталсан юм.

Тэгвэл дээрх хуваарийн дагуу УИХ-ын гишүүд, сайд нар харьяа тойргийнхоо “аварга”-уудад шагналыг нь гардуулж явна.

Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан байна.

Харин өнгөрсөн онд шаардлага хангаж, хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, улсын аварга саальчин зургаа, улсын аварга фермер есийг шалгаруулж байжээ.

Энэ жилийн тухайд, 2023 оныхоос төсөвт өртөг хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан хүргэж байна.

“Улсын аварга малчин, хошой аварга малчин”-ы цомд 183.6 сая төгрөг зарцуулжээ

Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цомын тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр зарлажээ. Санхүүжилтийн нийт төсөвт өртөг 183.6 сая төгрөг байхаар тусгасан байна. Өнгөрсөн 2023 онд дээрх дурсгалын цомд 65.9 сая төгрөгийг төсөвлөж байв. Өөрөөр хэлбэл, энэ онд төсөвт өртөг нь ойролцоогоор 3 дахин өссөн үзүүлэлт байгаа юм.

Гуулин бүслүүртэй модон хувингийн төсөв 2.5 дахин өсөв

Бэлэг дурсгалд дагалдаж буй нэг зүйл бол Улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчинд олгох гуулин бүслүүртэй модон хувин юм. Үүнд 50.4 сая төгрөгийг төсөвлөсөн байна. 2023 онд 22.4 саяыг төсөвлөж байсан бол энэ онд ийнхүү 2.5 орчим хувиар өсжээ.

2023 онд мөнгөн аяга худалдаж авахад 78 сая төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 159.6 сая болж 2 дахин өсжээ

Аварга малчин, хошой аваргуудад олгох шагналуудын нэг нь мөнгөн аяга аж. Мөнгөн аяганы нийт санхүүжих төсөвт өртгийг 2022 онд 62.4 сая, өнгөрсөн 2023 онд 78.8 сая төгрөгөөр тусгаж байжээ. Тэгвэл энэ онд огцом өсөж, 159.6 саяд хүрсэнийг дээрх графикаас харж болно.

Аварга тариаланчийн дурсгалын цомын өртөг 50 сая болж нэмэгдэв

-Мөн өнгөрсөн сарын 11-нд “Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цомын тендерийг зарласан байна. Ингэхдээ төсөвт өртөг нь 50 сая төгрөг гэжээ. 2022 онд 26.4 сая, 2023 онд 32 сая 10 мянган төгрөгийг дурсгалын цомд зарцуулж байсан аж.

Алтадсан тариан түрүү бүхий мөнгөн аягыг авахад энэ жил 60.5 сая төгрөг зарцуулжээ

Аварга тариаланч, тариаланч хамт олонд олгодог шагнал бол Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга юм. Дээрх шагналд 60.5 сая төгрөг төсөвлөжээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 11-ний өдөр “Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга” нэртэйгээр тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байна. Өнгөрсөн онд энэ шагналд 31.3 сая төгрөг зарцуулж байв. Түүнчлэн,

-Энэ онд шагналд дагалдах өргөмжлөл, цолны үнэмлэхэд - 33.6 сая төгрөг

-Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо – 33 сая

-Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багцад – 33.6 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн байна.

Ийнхүү нийтдээ 670.9 сая төгрөгийн шагналын эд зүйлст төсөвлөн зарцуулжээ.

С.Эрдэнэ: Бүх зүйл 1921 оноос эхтэй мэт худал түүхээр хойч үеийнхээ тархийг бүү угаа
С.Эрдэнэ: Бүх зүйл 1921 оноос эхтэй мэт худал түүхээр хойч үеийнхээ тархийг бүү угаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.