Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тогтоолоор соёлын биет бус өвийг үндэсний хэмжээнд болон дэлхий нийтэд алдаршуулж, түгээн дэлгэрүүлж буй шилдэг өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж ирсэн. Тэгвэл 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харъяат "Эсгий ширмэл урлал" өвийг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарлаа. Түүнд өнөөдөр Соёлын саяд Ч.Номин болон албаныхан хүндэтгэл үзүүлж, батламж 30 сая төгрөгийг гардуулан өглөө.