Ховд аймгийн Чандмань сумын нутагт өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-ны 11.07 минутад 3.9 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч, учирсан хохирол байхгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Ховд аймгийн Чандмань сумын төвөөс Зүүн урд зүгт 19км
- Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс Хойд зүгт 48км
- Ховд аймгийн Манхан сумын төвөөс Зүүн зүгт 58км