Өнөөдөр буюу 2020.08.19-ний өдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж зарим агентлагийн дарга нарыг томиллоо.
Тухайлбал, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг томилов.
Ажилд томилох тухай тогтоолыг ЗГХЭГ-ын ахлах референт Г.Оюунтунгалаг уншиж танилцуулан гардуулсан юм.Тэрээр “Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч, та бүхэнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Аль нэг салбарын хавсарга биш бие даасан байдлаар ажиллах учраас Үндэсний хэмжээнд бодлогоо зангидаж, яамны түвшинд ажиллахаар болж байна. Монгол улсын Ерөнхий сайд олимпоос тодорхой үр дүн, мөн нийтийн биеийн тамирын чиглэлд томоохон ахиц гарна хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа онцгойлон тэмдэглэж хэлсэн” гэв.